Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төслийн тэмдэглэлд гарын үсэг зурлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар туршилтын шинэ төслийг эхлүүлж байна.
“Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, тогтолцоог бэхжүүлэх” төслийг эхлүүлэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи нар хэлэлцүүлгийн тэмдэглэлд гарын үсэг зурлаа.
Туршилтын төсөл 2023-2027 онд хэрэгжиж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгждэг “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийг сайжруулах суурь судалгааг хийж, туршилтын төсөл боловсруулан шаардлагатай хүний нөөц бэлтгэх, сургалтын арга зүйг тодорхойлох, сургалтын материал боловсруулах, сургалтын байгууллагын сүлжээг бий болгон Улаанбаатар хотын 2 дүүрэг, нэг аймагт зорилтот бүлгийн 1500 өрхийг хамруулан хэрэгжүүлэх юм.
Дашрамд дурдахад, ХНХЯ “Жайка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” болон “Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг тус тус амжилттай хэрэгжүүлсэн. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна
Дээш