“Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу “Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журам” -ын төслийг боловсруулав.
Тус журам нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах, үйлчилгээний чанар, үр дүнд хяналт тавих, үнэлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
Та журмын төсөлтэй танилцаж, саналаа erdenechimeg.ch@mlsp.gov.mn хаягаар өгнө үү.
Журмын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.