"Монгол Улсын ядуурлыг бууруулах арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал эхэлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран "Монгол Улсын ядуурлыг бууруулах арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
Цар тахлын дараах нийгмийн амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн эрин зуунд дасан зохицох, нийтийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх улмаар Монгол Улсын ядуурлыг бууруулахад судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагууд шинжлэх ухаанчаар бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох, шинэ санааг нийтийн хүртээл болгоход энэхүү арга хэмжээ чиглэгдэж буй юм.
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХСҮСИ-ийн захирал Б.Батцэцэг, ХНХЯ-ны сайдын зөвлөх, доктор Д.Мөнхтуяа, ХНХЯ-ны Хүн ам, ядуурлыг бууруулах бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч С.Рэгзэн, ХХҮЕГ-ын Нийгмийн халамжийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Т.Бадрахбаяр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Н.Батнасан болон эрдэм шинжилгээний бага хурлын оролцогчид, холбогдох албан тушаалтнууд оролцоо.
Дээш