Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулав
Дэлхийн Банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн “Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор SPSS, STATA программын эрчимжүүлсэн хөтөлбөрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын байгууллага сургалтад хамрагдсан ажилтнуудын компьютер тус бүрт SPSS болон STATA программуудыг суулгаж, хөтөлбөрийн дагуу сургалтыг амжилттай зохион байгуулж оролцогчдод гэрчилгээ олголоо.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар сургалтад оролцсон албан хаагчид SPSS, STATA программуудыг хэрэглээний түвшинд ашиглах чадварыг эзэмшиж, нийгмийн даатгал, халамжийн бодлого боловсруулахад судалгаанд суурилсан тооцоо, анализ хийх боломжийг нэмэгдүүлснээрээ ач холбогдолтой юм.
Дээш