Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн 12 дахь хэлэлцээг зохион байгуулав
Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах, тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын тэтгэврийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэх Монгол-Казахстаны шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан 2018 оноос хойш нийт 11 удаа хэлэлцээ хийсэн.
12 дахь удаагийн хэлэлцээг 2022 оны 12 сарын 8, 9-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Энэ удаа хэлэлцээрийн төслөөс гадна түүнийг хэрэгжүүлэх маягтын төслийг хэлэлцсэн.
Дараагийн хэлэлцээг 2023 оны эхний улиралд хийхээр тохиролцлоо.
“Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын тэтгэврийн тухай хэлэлцээр” батлагдсанаар хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах чухал ач холбогдолтой юм.
Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: