"Нийгмийн ажилтнуудад зориулсан кейс шийдвэрлэлт" хэрэглээний гарын авлага гаргана
Нийгмийн ажилтан нь хүүхэд, гэр бүлийг аюулгүй, тодорхой, ээлтэй, жендерийн мэдрэмжтэй үйлчилгээнд холбох замаар нийгэм, сэтгэл зүйн болон практик дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Тиймээс нийгмийн ажилтан албан үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын туршлагаас үл хамааран тасралтгүй суралцах боломжийг олгох зорилгоор НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд "Хүчирхийллийн эрэг үндэсний төв" ТББ кейс шийдвэрлэлтийг эмхэтгэн хэрэглээний гарын авлага боловсрууллаа.
Энэхүү гарын авлагыг Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн 30 гаруй нийгмийн ажилтнуудад танилцуулж, санал авлаа.