ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулсан. Тус хуулийг даган өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үе, ззалуучуудын хөгжлийн асуудлаарх үндэсний хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаа тусгагдсаны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулахад зөвлөх үйлчилгээний зорилго оршино.
Гүйцэтгэх ажил:
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг судлах, хөтөлбөрт тусгах шаардлагатай санал боловсруулах;
- Залуучуудын хөгжлийн талаар баримталж буй гадаадын улс орнуудын бодлого, туршлагуудыг харьцуулан судлах, ялангуяа залуучуудын өмнө тулгамдсан гол асуудлууд болох эрүүл мэнд, орон сууц, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, оролцооны асуудлыг бодлого, хөтөлбөрт хэрхэн тусгаж хэрэгжүүлж буй талаар судлах;
- Залуучуудын оролцооны асуудал МУ-ын холбогдох бодлогын баримт бичигт туссан байдал, дүн шинжилгээ хийх;
- Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог судлах;
- Холбогдох статистик мэдээллийг цуглуулан, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх;
- Эдийн засаг, нийгэм, эсхүл тодорхой зорилтот бүлэгт урт, дунд хугацаанд тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай үйл ажиллагаатай холбоотой асуудлын эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон санхүүгийн салбарт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн үнэлгээ хийх,
- Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг шаардлагын дагуу Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах;
- Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоолол боловсруулах,
- Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулах,
- Хөтөлбөр боловсруулах хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах яам болон түүний харъяа агентлаг, холбогдох салбаруудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хөтөлбөрийн төслийг танилцуулж санал авах, саналыг хөтөлбөрийн төсөлд тусгах,
- Ажлын явц, үр дүнг хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох саналыг хөтөлбөрийн төсөлд тусган ажиллах;
- Зөвлөх нь ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан хөтөлбөрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт хөтөлбөрийн төслийг танилцуулан санал авч, тусгах
- Ажлын явц, тайлан болон хөтөлбөрийн төслийг захиалагч талд танилцуулах, эцэслэн хүлээлгэж өгөх;
Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, хүн ам, нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Туршлага:
- Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Бодлогын баримт бичиг боловсруулж шийдвэрлүүлж байсан туршлагатай;
- Бодлого боловсруулах чиглэлээр судалгаа дүгнэлт хийж байсан туршлагатай;
- Хүний эрхийг хамгаалах, өсвөр үе, залуучуудын хөгжил, хамгаалал, хүн ам зүйн чиглэлээр мэргэшсэн.
- Хэлний ур чадвар: Англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх
- Мэргэжлийн ур чадвар:
- Бодлогын баримт бичиг боловсруулах;
- Бодлогын баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
- Хөтөлбөрийн төсөл хэлэлцүүлэхэд хамгаалах, батлуулахад нөлөөлөх;
- Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
- Асуудал дэвшүүлэх, баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх;
- Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
- Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Холбогдох салбартаа ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Бүрдүүлэх материал:
- Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт
- Өөрийн товч танилцуулга
- Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, үүнд диплом, сертификат, гэрчилгээний хуулбар
- Бүтээлийн жагсаалт
- Ажил гүйцэтгэх төлөвлөгөө
Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хугацаа:
- Ажлын гүйцэтгэлийн үндсэн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 03-аас 10 дугаар сарын 30-ны хооронд байна.
- Ажил эхэлсэн өдрөөс үндэсний хөтөлбөр батлагдах хүртэл хугацаанд хамтран ажиллахаар тохиролцоно.
Мэдүүлгээ 2017 оны 06-р сарын 05-ны 14 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Жич: Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Өргөдөл хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5, Засгийн газрын II байр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
2 давхар 207 тоот өрөө. Утас 262624