Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог нэвтрүүлэх боломжийн талаарх эхний тайланг хэлэлцлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай энэ оны 7 сарын 07-ны өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Текээр ахлуулсан төлөөлөгчид 8 сарын 10-16 ны өдөр манай улсад ажиллаж Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар судалсан.
Тэд цуглуулсан судалгаа шинжилгээний ажил дээрээ үндэслэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог нэвтрүүлэх боломжийн талаарх эхний тайлангийн төслөө танилцууллаа.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан холбогдох албаныхан Сингапурын талтай цахимаар хуралдаж, тайланд тусгуулах нэмэлт саналаа хэлээ.
Дээш