“И-ЖОБ ПЛАТФОРМ”-ын туршилтын үр дүнтэй танилцлаа
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэх “И-Жоб” платформын үйл явцад үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд, ажлын хэсгийн ахлагч С.Зулпхар албаны болон оролцогч байгууллагуудтай уулзлаа.
Уулзалтаар тус системийн хөгжүүлэлтийн явц амжилттай хийгдэж, ахиц дэвшилттэй байгааг онцолж, цаашид эрчимжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар ажлын хэсгийн гишүүд болон оролцогч байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд, ажлын хэсгийн ахлагч С.Зулпхар уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэх И-Жоб платформ өнөөгийн нийгэмд асар өндөр хүлээлттэй байгааг дурдан анхаарч ажиллахыг сануулав.
Дээш