Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал мэргэжилтнүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллаж байна.
Иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг гардан хүргэж байгаа дүүрэг хорооны мэргэжилтнүүдийн ажил байдал, нийгмийн халамжийн цахим систем "ehalamj.mn"-ээр үзүүлж байгаа үйлчилгээнд хүндрэл бэрхшээл учирч байгаа эсэх, иргэнд цахим үйлчилгээ хэр хүрч байгаа талаар газар дээр нь танилцаж ажил сайжруулах талаар зөвлөгөө чиглэл өглөө.
Цахим үйлчилгээг иргэд авах боломж бүрэн хангагдсан ч мэргэжилтнүүдийн хувьд ачаалал үүсгэж байгаа техник ажиллагаа багагүй байгааг цэгцлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг тэрээр танилцуулсан.
Хүний нөөцийг бэлтгэх, албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, хариуцлагын тал дээр анхаарч иргэдэд мэдээллээ сайн хүргэж ажиллахыг анхааруулав.
Дээш