Хүүхдийн эрх, хамгааллын статистикийн үзүүлэлт тооцох аргачлал шинэчлэгдэн батлагдлаа
Хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны А/145 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгааллын статистикийн үзүүлэлт тооцох аргачлал”-ын дагуу 5 бүлгийн 128 үзүүлэлтээр тооцож гаргадаг.
Ажлын хэсэг нийт 169 үзүүлэлтийн ойлголт, тодорхойлолт, тооцох аргачлалыг Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх INSPIRE стратеги, Хүүхдийн эрхийн конвенцын хэрэгжилтийн зөвлөмж зэрэг баримт бичгийн шалгуур үзүүлэлттэй нийцүүлэн шинэчлэн боловсруулж, Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар хэлэлцүүлж, батлууллаа.
Ингэснээр Монгол Улсын болон олон улсын түвшинд хүүхдийн эрх, хамгаалалтай холбогдолтой бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх суурь мэдээлэл болохоос гадна цаашдын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой юм.