Салбарын албан хаагчдын чадавх бэхжүүлэх сургалтын платформ нэвтрүүлнэ
Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй хөгжүүлэх зорилготой цахим сургалтын платформыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү платформд хөдөлмөрийн салбарын ажилтнуудад зориулсан мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын модуль, хөтөлбөр, холбогдох материалуудыг байршуулах бөгөөд уг платформыг нэвтрүүлснээр ажлын ачаалал ихтэй, танхимын сургалтад хамрагдах боломж хязгаарлагдмал салбарын ажилтнуудад өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бий болгохын зэрэгцээ цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтой юм.
Сургалтын платформ хөгжүүлэлтийг хариуцан ажилласан байгууллага системийн программ хангамж ашиглалтын талаар Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын холбогдох хүмүүст танилцууллаа.
Дээш