“Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг тус тус үндэслэн “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ыг шинэчлэн боловсруулаад байна. Шинэчлэн боловсруулсан журмын төсөлд санал авч байгаа тул тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар khorolmaa@mlsp.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү. 

Тушаалын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын төслийн танилцуулга
2 “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын төсөл
Дээш