Залуучуудын хөгжлийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна
ХНХЯ болон НҮБ-ын Хүн амын сан хамтран Өсвөр үе хүүхэд залуучуудад амьдрах ухааны боловсрол олгох "Амьдрах ухааны 12 модуль"-г шинэчлэн боловсруулсан.
Шинэчилсэн гарын авлагыг хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, дотуур байр, хүүхэд хөгжлийн төвүүд болон өдөр өнжүүлэх төвүүд ашиглаж болох байдлаар боловсруулсан юм.
Хүүхэд, залуучуудын зөөлөн ур чадварыг /soft skill/ хөгжүүлэх гарын авлагаар анхны сургалтыг Өвөрхангай аймагт анхлан зохион байгууллаа.
Хоёр өдрийн сургалтад аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд ЕБС, дотуур байр, Политехник коллежийн удирдлагууд, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид оролцож сургагч багшаар бэлтгэгдэж байна.
Сургалтын нээлтэд,

ХНХЯ-ны Залуучуудын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Ган-Оюун

Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал

Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Пүрэвдорж

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэцэцэг болон сургуулийн удирдлагууд оролцлоо.

Сургалтыг,

В.Бэрцэцэг - МУСЗМХ-ны тэргүүн арт терапист, нийгмийн ажилтан

С.Оюунбилиг - МУСЗМХ-ны зөвлөх, Боловсрол судлаач

Р.Ханджамц - МУСЗМХ-ны Сэтгэл зүйч нар удирдан явуулж байна
Дээш