ХАБЭА-н сургалт болон шалгалт авах журам шинэчлэн боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-г шинэчлэн боловсруулах ажлын хэсэг хуралдлаа.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохицуулж байгаа харилцааг боловсронгуй болгох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулах, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх талаар ажлын хэсгийн гишүүд санал дүгнэлт гарган хэлэлцсэн юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 22 дугаар зүйлийн 22.1.5-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам тогтоох” асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамааруулсан байдаг.
Дээш