Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох аргачлалыг боловсруулах Ажлын хэсэг хуралдлаа
Даатгуулагч (иргэн)-ийн
хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн
чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох аргачлалыг боловсруулах Ажлын хэсэг хуралдлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалаар
ахлуулсан ажлын хэсэг дараах асуудлыг хэлэлцэж, авах арга хэмжээгээ төлөвлөлөө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д
энэ хуулийн 37.2.2-т заасан хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох
аргачлалыг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан заалтыг хэрэгжүүлэх;
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
2021 оны А/758, А/197 дугаар хамтарсан тушаалаар баталсан даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах
өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг баримтлан
ажиллах;
Аргачлалыг батлах хамтарсан тушаалын төсөл, танилцуулга
боловсруулах;
Захиргааны ерөнхий хуульд тавигдах шаардлага, шалгуурыг
хангаж Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын
нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн ажиллахаар тогтов.