Уанскай ОУБ-ын удирдлагуудтай бага насны хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар санал солилцлоо
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Уанскай /Onesky/ ОУБ-ын удирдлагууд Бага насны хүүхдийн хөгжил, хүүхэд харах үйлчилгээний асуудлаар уулзаж, санал солилцлоо.
Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжийг хэлэлцэж, хүүхэд харах үйлчилгээ болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уанскай байгууллага нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эмзэг бүлгийн бага насны хүүхдүүдэд чанартай асаргаа, боловсрол олгох чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдыг сургадаг Хятад, Вьетнам, Монгол улсуудад хязгаарлагдмал нөөц бүхий нөхцөлд байгаа эцэг эх, асран хамгаалагчдыг сургасан 20 гаруй жилийн туршлагатай олон улсын Төрийн бус байгууллага юм.
Дээш