ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ - “Эрэгтэйчүүдэд зориулсан нийгэм, сэтгэл зүйн цогц үйлчилгээг тодорхойлох, үйлчилгээний арга зүй, аргачлал” боловсруулах зөвлөх үйлчилгээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Эрэгтэйчүүдэд зориулсан нийгэм, сэтгэл зүйн цогц үйлчилгээг тодорхойлох, үйлчилгээний арга зүй, аргачлал” боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх
үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
1) Эрэгтэйчүүдийн чиглэлээр
боловсруулагдсан эрх зүйн баримт бичиг, судалгаа, шинжилгээний материалыг
судлаж, санал боловсруулна. Үүнд:
-
Жендэрийн эрх тэгш байдлыг
хангах тухай болон холбогдох хуулийг дагаж гарсан дүрэм, журам, стандарт,
судалгаа, дүн шинжилгээ, статистик мэдээллийг судлах.
-
Олон улсад хэрэгжүүлж буй үйлчилгээний арга, аргачлалыг судлах.
2) Олон Улсад эрэгтэйчүүдэд чиглэсэн үйлчилгээний арга зүй, аргачлалыг
судалсны үндсэн дээр Монгол Улсын хууль тогтоомж, ёс заншил зэрэг үндэсний онцлогтой
нийцүүлэн харьцуулалт хийж, санал боловсруулна.
Үүнд:
-
Зөвлөх үйлчилгээгээр
нийлүүлэх бүтээгдэхүүн нь дараах
шаардлагыг хангасан байна:
3) Зөвлөх үйлчилгээний ажлын явцад 2-оос доошгүй удаа төр, төрийн бус
байгууллагатай уулзалт, ярилцлага зохион байгуулж, холбогдох байгууллагуудаас
санал авсан байна.
4) Зөвлөх үйлчилгээний ажлын үр дүнг танилцуулах семинар зохион байгуулна.
Дээр дурдсан ажлыг 1,5 сарын
хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Боловсрол:
-
Сэтгэл судлал, гэр бүл, жендэр,
нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, доктор
бол давуу тал болно.
-
Эрх зүйч чиглэлээр мэргэшсэн.
Туршлага:
-
Судалгаа, шинжилгээний
ажил хийж байсан туршлагатай;
-
Англи хэлний өндөр түвшний
мэдлэгтэй, уншиж танилцсан материалдаа дүн шинжилгээ хийх чадвартай;
-
Багаар ажиллах чадвартай;
-
Өмнө нь үйлчилгээний арга
зүй, аргачлал боловсруулж, олон нийтэд түгээж байсан бол давуу тал болно.
Хэлний ур чадвар:
1) Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх
түвшинд эзэмшсэн.
Мэргэжлийн
ур чадвар:
2) Албан бичиг баримт бичиг боловсруулах;
3) Баримт бичиг боловсруулахад шаардлагатай
судалгаа, дүн
шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг
бүрдүүлэх;
4) Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
5) Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
6) Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах,
хувийн зохион байгуулалт сайтай байх;
7) Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн
өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1)
Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт;
2)
Зөвлөхийн товч танилцуулга;
3)
Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, Үүнд: Диплом, сертификат,
гэрчилгээний хуулбар;
Зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхол болон холбогдох материалыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагаас 00 минутаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүн амын хөгжлийн газар, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний байгууллагын гудамж-5, 2 давхар 201 тоот өрөө, утас: 261415 хаягаар ирүүлнэ.