“Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн Удирдах хороо хуралдлаа.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-тэй хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн II шат болох “Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж  байна.

Өнөөдөр төслийн удирдах хороо хуралдаж, 2022 оны эхний хагас жилд  хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болоод сүүлийн хагас жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Удирдах хороо жилдээ 2 удаа төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө баталж хэрэгжилтийг хянадаг бөгөөд хорооны бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллага, МАОЭНХ, МҮХАҮТ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл багтдаг.

Төслийг амжилттай хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил эрхээ эдэлж, үүрэг хүлээхэд хамгийн чухал эрхийн нэг болох хөдөлмөрлөх, хөгжих, бие даан амьдрах, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж бүрдэх зэрэг үр дүнг бий болгохоор ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бий болгоход нэн тэргүүнд ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх асуудал чухал юм. Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэхжүүлэх тогтолцоо бүрдүүлэх бөгөөд эрх зүйн орчныг бий болгох зорилгоор “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг зохицуулах удирдамж”-ийг батлууллаа. 

Үүнтэй уялдуулан Ажлын байрны дадлагажуулагч буюу job coaching-ийн сургалтыг зохион байгуулж, “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08” (YAMAT)-д “Ажлын байрны дадлагажуулагч” ажил мэргэжлийг  бүртгүүлсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.

 Төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд салбарын яамд, төрийн болон төрийн бус байгууллага, МАОЭНХ, МҮХАҮТ манлайлан оролцож, хамтарч ажиллахыг Төслийн удирдах хорооны дарга, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир хурлын үеэр илэрхийллээ.

Дээш