Ажлын байрны дадлагажуулагчдад сургалт зохион байгууллаа

uploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/116 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг зохицуулах удирдамж”-ийн хэрэгжилтийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад ажлын байрны дадлагажуулагчийн талаарх анхан шатны семинарт хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн бус байгууллагуудын нийт 50 гаруй ажлын байрны дадлагажуулагчид хамрагдаж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Дээш