"Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-д өөрчлөлт оруулах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлд саналаа өгнө үү

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.9-д “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж  ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай 32 дугаар зүйлийн 32.3-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам, төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталнагэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/187 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам”-ыг батлан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдан ажиллаж байна.

 

Энэхүү журмын 5.1-д “Зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх болон Хувийн туслах үйлчилгээний хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэхээс бусад зардлыг Нийгмийн халамжийн сангаас, Хувийн туслах үйлчилгээний хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус тус санхүүжүүлнэ гэж”, 5.2-т ”Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасны дагуу үйлчилгээ үзүүлэх гэрчилгээтэй иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ” гэж тус тус заасан.

 

Иймд тус журмыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/65 дугаар тушаалаар баталсан “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-д өөрчлөлт оруулах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл боловсруулав.

 

Дээрх журамд өөрчлөлт оруулснаар Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагууд Нийгмийн халамжийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Уг тушаалын төслийг хавсралтаас татаж авна уу. 

Тушаалын төсөлтэй танилцаж саналаа Baljirtsogt@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын төсөл
Дээш