2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7 хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө үйл ажиллагааг нь эрхэлж буй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь энэ хөтөлбөрийн зорилго.

Аж ахуйн нэгжид 30-50 сая төгрөгийн барьцаагүй, хүүгүй зээл олгоно. Зээлийг 100 хувь эргүүлж төлнө. Харин төрийн бус байгууллагад 20 сая хүртэлх төгрөгийн барьцаагүй, хүүгүй, 50 хувийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулан ажиллуулж буй “Мөнхдалайн суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг, Дизайнер Б.Пүрэвсүрэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сургаж, ажлын байраар хангаж буй “Тэнүүн итгэлт үйлс” ТББ-ын тэргүүн З.Сарантуяа, “Амгалан Дөлгөөн Амьдрал” ТББ-ын тэргүүн Х.Шагдарсүрэн, “Танан сүлжээ” ХХК-ийн захирал Д.Наранцэцэг, “Харвахын гол”ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Шинэхүү, “Шандас зээрд” ХХК-ын захирал Х.Мөнхсайхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцооны тухай контент бэлтгэдэг “Тулга тавилан” ТББ-ын захирал Б.Оргодол, харааны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих “Оюунлаг төв” ТББ-ын тэргүүн Б.Энхмандах нар төслөө танилцууллаа.

#ХАЛАМЖААС_ХӨДӨЛМӨРТ



Дээш