ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ - Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний төсөв төлөвлөх, хуваарилах аргачлал боловсруулах, санхүүжүүлэх зардлын норматив тогтоох чиглэлээр зөвлөх үйлчилгээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хүүхдийн хөгжлийн үйлчилгээний төсөв төлөвлөх, хуваарилах аргачлал боловсруулах, санхүүжүүлэх зардлын норматив тогтоох чиглэлээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хууль, эрх зүйн орчинд судалгаа хийх;
- Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний төрөл, хувилбарыг тодорхойлох;
- Хүүхдийн эрхийн чиглэлээрх Монгол Улсын хууль тогтоомжууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, түүний нэмэлт протокол, зөвлөмжүүдийн хэрэгжилт болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв, төрийн захиргааны, орон нутгийн байгууллагын стратеги, үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан хүүхдийн хөгжлийн үйлчилгээний төсөв төлөвлөх, хуваарилах аргачлалыг боловсруулах;
- Хүүхдийн хөгжлийн үйлчилгээг санхүүжүүлэх зардлын норматив батлуулахад бэлтгэх.
Зөвлөхөд дараах шаардлага тавигдана. Үүнд:
Боловсрол
- Хууль, эрх зүй, санхүү, эдийн засаг, боловсрол, нийгмийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
Туршлага
- Баримт бичиг боловсруулах туршлагатай;
- Зардлын норматив, аргачлал боловсруулж байсан туршлагатай.
- Мэргэжлийн ур чадвар
- Аргачлал боловсруулахад шаардагдах судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийх, дүгнэлт гаргах;
- Аргачлалын төслийг хэлэлцүүлэх, саналыг тусган сайжруулах, боловсруулах;
- Компьютерын хэрэглээний программуудыг чөлөөтэй ашиглах;
- Богино хугацаанд, хурдтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2022 оны 06-р сарын 20-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5
(Өрөөний дугаар 102, утас: 261152)