ТЕНДЕРИЙН УРИЛГА
L4052-MON: Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын
төсөл 2
Нийгмийн халамжийн хөтөлбөрийн цахимжуулалтад зориулсан мэдээллийн сангийн тоног төхөөрөмж, програм хангамж болон холбогдох барааны худалдан авалт, үйлдвэрлэгчийн техникийн тусламж үйлчилгээ, мэдээллийн технологийн албан хаагчдад зориулсан сургалт (дугаар G001)
1. Монгол Улсын Засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкнаас “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг G001 дугаартай “Нийгмийн халамжийн хөтөлбөрийн цахимжуулалтад зориулсан мэдээллийн сангийн тоног төхөөрөмж, програм хангамж болон холбогдох барааны худалдан авалт, үйлдвэрлэгчийн техникийн тусламж үйлчилгээ, мэдээллийн технологийн албан хаагчдад зориулсан сургалт” гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрх бүхий тендерт оролцогчдоос 1 багц өгөгдлийн сангийн төхөөрөмж, 10 node-ын container platform, 2 ширхэг сүлжээний аюулгүй байдлын төхөөрөмж, 2 ширхэг сүлжээний свич, 2 ширхэг web application firewall–ыг нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Барааг гэрээ байгуулснаас хойш 90 хоногийн дотор нийлүүлнэ.
Тендерт оролцогч нь дараах шалгуур болон тендерийн баримт бичигт заасан бусад шалгуурыг хангасан байна. Үүнд:
·
Жилийн дундаж борлуулалт: Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021
онууд)-д гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж
борлуулалтын доод хэмжээ 3,000,000,000 (гурван тэрбум) төгрөг байна. Энэ
хэмжээг тендерт оролцогчийн сүүлийн гурван жилд гүйцэтгэж дууссан эсхүл
гүйцэтгэж буй гэрээний хүрээнд хийгдсэн нийт төлбөрийн хэмжээгээр тодорхойлно.
·
Гэрээний туршлага: Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021
онууд)-д үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан 1 төстэй гэрээтэй
байна. Гэрээний үнийн хэмжээ нь 1,500,000,000 (нэг тэрбум таван зуун сая)
төгрөгөөс доошгүй байна. Гэрээний агуулга ба иж бүрдэл нь нэрлэсэн тендертэй
төстэй байна.
3.Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг (дотоодын зар) АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
4.Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авч, 10:30 – 15:30 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
5.Сонирхсон тендерт оролцогч нь доор заасан хаягт хандан
бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг
төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн
тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь бэлэн бусаар
байна. Баримт бичгийг хилийн чандад хүргэх тохиолдол цахим шуудангаар илгээх
бөгөөд холбогдох зардлыг тендерт оролцогч хариуцна. Баримт бичиг алга болох
эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.
Хүлээн авагчийн банк: Төрийн сан
Хүлээн авагчийн дансны дугаар: 101900011825
Хүлээн авагч: ЦТҮХАХАНХТөсөл-2 L4052 PIU
6. Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10:00
цагт эсхүл
түүнээс өмнө доор заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 60,800,000
төгрөгтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн
авахаас татгалзана. Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10:10 цагт доор
заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын
төлөөллийг байлцуулан нээнэ.
7. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.
Хаяг:
Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын
төсөл 2
Төсөл хэрэгжүүлэх нэгж Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Төрийн Өмчийн XI байр 403 тоот
+976-70002140