НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-т нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтууд тусгагдсан.
Мөн Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх, даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан байгуулж иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийх зорилтыг тусгасан.
Дээрх зорилтын хүрээнд нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг боловсрууллаа.
Та бүхэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй танилцан саналаа тус яамны Бодлого, төлөвлөлтийн газарт болон gerelsaikhan@mlsp.gov.mn, orkhon@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.