Хөтөч нохойг сургах, ашиглах журмын төсөлд санал авч байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д заасны дагуу Хөтөч нохойг сургах, ашиглах журмын төслийг боловсруулаад байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний  эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан иргэнд  хөтөч эсвэл туслагч нохойны тусламжтайгаар олон нийтийн газарт  нэвтрэх, тус хуулийн 4.1.2, 4.1.11 зэрэг холбогдох заалтыг хэрэгжүүлж баталгаажуулахад чиглэгдэж байна.

Хөтөч нохойг сургах сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох, Хөтөч нохойг хэрэглэх, зохион байгуулалт, Хөтөч нохойг  бэлтгэх, сургах, эзэмшихэд шаардагдах зардал, санхүүжилт, Хөтөч нохойг хэрэглэхтэй холбоотой үүрэг, хариуцлага гэсэн хэсгүүдэд Хараагүй хүнд туслах хөтөч нохойтой холбогдох асуудлыг ангилан тусгалаа. 

Тус журмыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хамтран батлах юм. 

Журмын төсөлтэй танилцан  munguntsetseg@mlsp.gov.mn хаягаар саналаа өгнө үү.

Төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Дээш