2021 оны стартап улсын уралдааны ялагч "ART RECT" багийн ахлагч Б.Даваажаргал 2022 оны ялагчийг тодруулах үйл ажиллагаанд оролцож өнгөрсөн жилээс хойш гарааны бизнесээ хэрхэн хөгжүүлсэн, санхүүгийн дэмжлэг ямар өгөөжтэй, хэрэгтэй байсан талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр "Манай багийн 2021 онд авсан ялагчийн санхүүжилт нь зөвхөн мөнгөн дэмжлэг байгаагүй. Бидний цаг хугацааг хэмнэж үйл ажиллагааг хурдтай урагшлуулахад томоохон түлхэц болсон. Энэ үйл ажиллагааг цаашид тогтмол үргэлжлүүлбэл илүү олон залуучууд оролцоно. Ингэснээр үйлдвэрлэл, бүтээлч байдлыг өсгөнө гэж харж байна" гэсэн юм.

Стартап-2022 улсын уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр аваарай

https://mlsp.gov.mn/content/detail/2084?fbclid=IwAR1FmG1IxSo5DlwwFGKvUYcU9OM_SwFSu_5ov0S_ZLDZ6UqzYYrHkv8ZA_o 


Дээш