Шилдэг стартап залуучуудын багт нийт 99 сая төгрөгийн санхүүжилт олгов

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureЗалуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад санхүүжилт олгох СТАРТАП-2022 Улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шат өнөөдөр болж ялагчаа тодруулав.

Нэгдүгээр байр:
Медтек партнер баг “Эмийн худалдаанд нэвтрүүлэх цахим технологи” төслөөр 20 сая төгрөгийн санхүүжилт
Хоёрдугаар байр:
Эйрий фелт баг “Ноосоор агаар цэвэршүүлэх технологи” төслөөр 17 сая төгрөгийн санхүүжилт
Эдүкэшн зон баг “Боловсролын мэдээллийн аппликэйшн” төслөөр 17 сая төгрөгийн санхүүжилт
Гуравдугаар байр:
Апдэйт баг “ЕБС-ийн сурагчдад зориулсан аппликэйшн” төслөөр 15 сая төгрөгийн санхүүжилт
Крийд студи баг “Интерактив интерьер” төслөөр 15 сая төгрөгийн санхүүжилт
Муфин апп баг “Санхүүгийн орлого зарлагын аппликэйшн” төслөөр 15 сая төгрөгийн санхүүжилт авлаа.
СТАРТАП-2022 Улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил Монгол Улсын өнцөг булан бүрээс 460 гаруй залуучуудын 290 Стартап баг бүртгүүлсэн. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад тав дахин их оролцоотой байсан юм.
Бүртгүүлсэн нийт багуудаас эхний шалгаруулалтад 41 баг тэнцсэн. Олон улсын жишгийн дагуу тэднийг сургалт хөтөлбөрт хамруулж, менторинг үйлчилгээ үзүүлж, бизнес питчээ шүүгчдэд танилцуулах, салбар бүрийн мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авч бизнесээ дараагийн шатанд гаргах боломж, нөхцөлийг бүрдүүлж хамтран ажилласан юм. Эдгээр 41 багаас эцсийн шатанд 13 баг тэнцэж өнөөдөр ялагчаа тодрууллаа.
Эдгээрээс 3-р байрт гурав, 2-р байрт хоёр, 1-р байрт нэг баг нийт зургаан шилдэг багт нийт 99 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгосон юм.
Шүүгчээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам, JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, PREMIUN GROUP-н үүсгэн байгуулагч А.Ганхуяг, STARTUP Marketing Space ХХК-ийн ТУЗ-н дарга Ж.Золзаяа, Стартап Монгол ТББ-ын ТУЗ гишүүн П.Пүрэвбазар ажиллаж Үндэсний ялагчийг тодруулав.
Энэ жилийн Улсын хэмжээний шалгаруулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Стартап Маркетинг Спэйс ХХК, Стартап Монгол ТББ болон JCI Монгол байгууллага хамтран зохион байгууллаа.
Мөн энэ үеэр 2021 оны ялагч санхүүжилтээ хэрхэн зарцуулсан, гарааны бизнесээ хэрхэн хөгжүүлж, өргөжүүлсэн, ямар үр дүнтэй санхүүжилт байсан талаар сэтгэгдлээ залуустай хуваалцсан юм.
“Амжилт өөд тод гэрэлт”
Дээш