Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2021-2024 оны стратеги, төлөвлөгөө
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны хөгжлийн бодлого “Монгол Улсыг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтуудтай уялдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжлийн баг, эрдэмтэн, багш нарын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2021-2024 оны стратеги төлөвлөгөө"-г салбарын бүх шатны байгууллага, ажилтан, албан хаагчдын хэрэгцээнд зориулан боловсруулж та бүхний хүртээл болгож байна.
Энэхүү стратеги төлөвлөгөөнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн чиг хандлага, 2021-2024 он хүртэлх хугацаанд баримтлах стратегийн бодлогын зорилт, үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл, түүнийг хариуцах нэгж, байгууллага, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг нарийвчлан тусгаж өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2021-2024 оны стратеги, төлөвлөгөөг хавсралт хэсгээс татаж үзнэ үү.