ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авна. Үүнд:
- Төслийн зохицуулагч
- Санхүүгийн ажилтан
- Худалдан авалтын ажилтан
- Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, статистикийн мэргэжилтэн
- Хөдөлмөрийн зах зээлийн мэргэжилтэн
Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны http://www.mlsp.gov.mn цахим хуудас, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn цахим хуудаснаас авна уу. Мөн тодруулга шаардлагатай бол mesp@mlsp.gov.mn мэйл хаяг, 263035, 261416 утсаар холбогдоно уу.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаж буйг нотлох диплом, бичиг баримтын хуулбар болон бусад холбогдох материалуудыг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 304 тоот өрөө болон mesp@mlsp.gov.mn цахим хаягаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам