ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ БОЛОН НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛАГЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙН ТОВЧ ТАЙЛАН


Нэгдсэн үндэсний байгууллагaтай хамтран хэрэгжүүлж байгаа “Малчдын нийгмийн хамгааллыг өргөтгөж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.1.7, 1.1.8.-т “Малчдын нийгмийн даатгалын талаар сурталчлах материал хэвлэх”, “Малчдын нийгмийн даатгалын талаар сурталчилгааны материалын агуулга боловсруулах, зөвлөх үйлчилгээ” дараах ажлуудыг тус тус хийж гүйцэтгэлээ.

 

Иймд төлөвлөгөөнд туссан ажлуудыг “Малчдын нийгмийн даатгалын талаар сурталчлах материал хэвлэх” энэхүү ажлыг “Кэй Эм Би Партнерс” ХХКомпанитай хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх 3/55, 3/54 гэрээг хийж ажлыг чанарын шаардлагын дагуу “Нийгмийн даатгал” гарын авлага, “Малчдын нийгмийн даатгал” брошур, “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээ” брошур, Малчдад зориулсан хуанли бүхий 24000 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээн авч ажиллалаа. Энэ бүтээгдэхүүний эхийг бэлтгэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газар гардан хийлгэж 6 удаа хянаж, зөвлөн туслаж ажилласан.

 

Эдгээр бүтээгдэхүүнийг Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг малчдад сурталчлах, малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч хамтарсан хөтөлбөрийн дагуу Увс, Завхан, Говь-алтай, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий  аймгуудад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл томилолтын ажилаар оролцон ажиллахад  иргэдэд, малчдад 19000 ширхэг бүтээгдэхүүн материалыг тус тус түгээн хүргүүлэн ажиллалаа.  


Мөн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Малчдад нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Олон Улсын байгууллага нь “Малчдын нийгэм, эрүүл мэндийн даатгалын зан үйлийн судалгаа”-г “IRIM” ХХК-ны судалгааны хүрээлэнгээр гүйцэтгүүлж байгаа ажилд тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар санал, зөвлөмж зөвөлгөө өгч ажилласан.

 

             

 

 

....оОо....

 

Дээш