“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн батлах тухай” аргачлал, маягтын төсөлд санал авч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс тодорхойлох, хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулах аргачлалыг эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална“ гэж заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/179, А/384, А/680 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн батлах тухай” аргачлал, маягтыг шинэчлэн боловсруулсан.

 

Та бүхэн аргачлал, маягтын төсөлтэй танилцан холбогдох саналаа otgontsetseg@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Холбоо барих утас:263018

 

Хавсралт хэсгээс аргачлалын төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн батлах тухай” аргачлал, маягтын төсөл
Дээш