“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Энэхүү журмаар Нэгдсэн үндэстний
байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенци, Хүүхэд хамгааллын тухай, Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль
тогтоомжийн хүрээнд хүүхдийг бүх хэлбэрийн хүчирхийллээс хамгаалах,
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, түүний гэр бүлд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд
мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хүүхдийг гэр бүл болон нийгмийн бүхий л
орчинд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг
зохицуулахаар тусгалаа.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа sarankhuu@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Журмын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.