“ХҮҮХЭД АСРАХ ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Хүүхэд хамгааллын тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандартыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална” гэж заасны дагуу энэхүү журмыг боловсрууллаа.

 

Энэхүү журмаар хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ /цаашид “хувилбарт үйлчилгээ” гэх/-г төлөвлөх, зохион байгуулах, оролцогч талуудын үүргийг тодорхойлох, үйлчилгээ үзүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгалаа.

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа sarankhuu@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журам"-ын төсөл
Дээш