“Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам”-ын төсөлд санал авч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам, төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/184 дүгээр тушаалаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам”-ыг шинэчлэн боловсруулсан.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа munguntsooj@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Журмын төслийг бүрэн эхээр нь хавсаргав.