Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам
Монгол
Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 366 дугаар тогтоол,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн
А/326 дугаар тушаалаар “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв”-ийг
“Бүсийн арга зүйн төв”-үүдтэй нэгтгэн “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ,
мэдээлэл, арга зүйн төв” болгон өөрчлөн зохион байгуулсан нь “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх,
сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ыг зайлшгүй
шинэчлэх шаардлага бий болсон. Шинэчлэн боловсруулсан журамд дараах өөрчлөлтийг хийсэн. Үүнд:
·
Монгол
хэл болон гадаад хэлний сургалт, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын
байгууллагад тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалтыг шинээр
тусгасан.
·
Мэргэшүүлэх
сургалт зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагын талаар заалт нэмсэн.
·
Мэргэжлийн
боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв нь мэргэжлийн сургалт
эрхлэх бүртгэлийн гэрчилгээнд шаардагдах бичиг баримтыг хүлээн авахтай
холбогдуулан зарим бүрдүүлэх
шаардлагагүй бичиг баримтыг хассан.
·
Бичиг
баримтын бүрдлийг цахимаар хүлээн авахаар тусгасан.
·
Материал
хүлээж авдаг байгууллага нь төрийн захиргааны төв байгууллага байсаныг
хэрэгжүүлэгч байгууллагад шилжүүлсэн.
·
Бүртгэлийн
гэрчилгээний загварт өөрчлөлт оруулсан.
·
Шинэчилсэн
журамд харилцаанд оролцогч талуудын
хариуцлагыг өндөржүүлэх заалтуудыг нэмж оруулсан.
·
Хаяг,
нэр өөрчлөхтэй холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг шинээр тусгаж
оруулсан.
·
Мэргэжлийн
сургалтын байгууллагад суралцан тодорхой чадамж эзэмшиж үнэлгээнд тэнцсэн
иргэнд олгодог “Чадамжийн
гэрчилгээ”-ний загварт өөрчлөлт оруулсан болно.
· Мэргэжлийн сургалт, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, хэлний болон бусад /компьютерийн мэдлэг эзэмших, оюун ухааны сургалт, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, йогийн/ сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг үе шаттайгаар цахимаар, өргөдөлд хавсаргах баримт бичгийг цаасан хэлбэрээр, цаашид бүх материалыг цахимаар авахаар төлөвлөн ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ыг хэрэгжүүлсэнээр мэргэжлийн сургалтын байгууллагуудын сургалтын чанар болон төгсөгчдийн ур чадвар сайжирч, төрийн захиргааны төв байгууллагын зарим чиг үүргийг харъяа байгууллагадаа шилжүүлэн, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх бодитой үр дүн гарах болно.
Журмыг хавсралт хэсгээс бүрэн эхээр нь татаж авна уу.