“Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлэг, сургалт”-ыг зохион байгууллаа.
Хурал, хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар удирдан явуулсан бөгөөд Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэдрэл, Мэс засал, Чих хамар хоолой, сэтгэц, арьс, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөл, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх Jung Joo Lee, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл оролцлоо.
Хурлаар даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх, ICF олон улсын ангилал, мэргэжлийн салбар зөвлөл, дэд ажлын хэсгийн өвчний жагсаалтыг шинэчлэн өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Уг хурал, хэлэлцүүлэгээр дараах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:
1. Дэд ажлын хэсгийн салбар зөвлөл нь өвчний жагсаалтыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны дотор эцэслэж
ирүүлэх;
2. Өвчний жагсаалтыг нэгтгэсэн нэгтгэлийг 2021 оны 10 дугаар 27-ны дотор өгөх;
3. Ажлын хэсгийн дараагийн хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 09-нд хуралдах.