НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 3.1.2-т “Нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн зорилт “Нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчилнэ.”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, ...монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ.” гэж тус тус заасан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 261 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-т “хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулж, осол, гэмтлийн улмаас нас барах явдлыг тогтвортой бууруулах, хүн амыг олдмол хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс хөдөлмөр, эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-т “...урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэх зэргээр үйлдвэрлэлийн осол, гэмтлийн тохиолдлыг бууруулах” гэж тус тус тусгасан.

Дээрх зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулав. Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт болон batjargal@mlsp.gov.mn, orkhon@mlsp.gov.mn, bodigerel@mlsp.gov.mngerelsaikhan@mlsp.gov.mn  цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Дээш