НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-т “Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ.”, “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ.” “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгоно.”, “Нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.” гэж, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, ...монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ.” гэсэн зорилтыг тус тус дэвшүүлсэн.
Дээрх зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төслийг боловсруулав. Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт болон batjargal@mlsp.gov.mn, orkhon@mlsp.gov.mn, bodigerel@mlsp.gov.mn, gerelsaikhan@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.