НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын “Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ.”, “Нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.”, “Тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлсэн байна.”, “Бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгоно.”, “Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлж, төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжинэ.” гэж тус тус заасан.

 

Мөн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг шинэчилж даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэн, хуримтлалын нэгдсэн сан байгуулагдан иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийгдэнэ.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ.” гэж тус тус заасан.

 Дээрх зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулав.  

 Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт болон batjargal@mlsp.gov.mnorkhon@mlsp.gov.mn, bodigerel@mlsp.gov.mngerelsaikhan@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Дээш