Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Санхүүжүүлэгч:

 Азийн Хөгжлийн Банк, Монгол Улсын Засгийн газар

Санхүүжилтийн төрөл

Хөнгөлөлттэй зээл

Төсөл хэрэгжих хугацаа:

2015-2021 

Төслийн зорилго:

Эдийн засгийн тэргүүлэх гурван салбар болох хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулах зорилготой.

Хүрэх үр дүн:

· Зорилтот гурван салбарын эрэлт хэрэгцээнд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо бүрдүүлэх

·   Зорилтот гурван салбарын Мэргэжлийн боловсрол, сургалтын сонгогдсон байгууллагуудад чадамжид суурилсан сургалт, үнэлгээг хэрэгжүүлэх чадавх бэхжүүлэх

·  Зорилтот гурван салбарын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын тогтолцоо бүрдүүлэх

· Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр хэрэгжүүлэх; технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулиуд байгуулахад дэмжлэг үзүүлэх

·   Төслийн удирдлагын үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх

Дээш