Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл
Санхүүжүүлэгч: | Олон Улсын хөдөлмөрийн
байгууллага |
Санхүүжилтийн
төрөл | Буцалтгүй
тусламж |
Төсөл хэрэгжих хугацаа: | 2019.01.01-2021.06.30 |
Төслийн
зорилго: | Албан бус эдийн засагт үйл ажиллагаа
явуулж буй ажилчид болон эдийн засгийн нэгжүүдийг албан эдийн засагт
шилжихийг дэмжих замаар тэдний хөдөлмөрлөх болон амьжиргааны нөхцөлийг
сайжруулах, тэдний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах үйл явцад дуу хоолойгоо
илэрхийлэх боломж бүрдүүлэх |
Хүрэх үр дүн: | Засгийн газар, ажилтны
болон ажил олгогчдын байгууллагуудтай хамтарсан гурван талт үндэсний
хэмжээний төсөл. Төслийн хүлээгдэж буй шууд үр дүн: · Гурван талт түншүүд
шилжилтийг дэмжих мэдлэгт суурилсан стратеги боловсруулж хэрэгжүүлэх; · МАОЭНХ-оос албан бус
эдийн засагт үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн нэгжүүдийн төлөөллийн
байгууллагуудтай хамтран ажиллах болон бусад замаар тэдгээр нэгжийг албан
болохыг дэмжсэн үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах; · МҮЭХ-оос албан бус эдийн
засагт ажиллагчид, тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх нөхцөл,
ур чадвар, хөдөлмөр хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйлчилгээнийхээ төрлийг
нэмэгдүүлж, чанарыг сайжруулах · Албан бус салбарт ажиллагчид, тэр дундаа
залуучууд, эмэгтэйчүүдийг албан эдийн засагт шилжихийг дэмжих зорилгоор
хөдөлмөрийн болон ажлын байран дахь хяналтын
үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх; · НҮБХТХ-г боловсруулж
хэрэгжүүлэхэд ОУХБ-ын үндсэн түншүүдийн оролцоог нэмэгдүүлж, байр суурийг
өсгөх. |