“Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын төсөлд санал авч байна
Монгол
Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засгийн
газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн
баталсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.4.-т
“Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн
газар батална.” гэж заасан.
Үүний дагуу
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд
хяналт тавих журмын төслийг Засгийн газрын
тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль
болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсрууллаа.
Та бүхэн журмын төсөлтэй
танилцан саналаа baterdene@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Журмын төслийг бүрэн
эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.