“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ын төсөлд санал авч байна.


Энэ журмын зорилго аймаг, дүүрэг (сум)-ийн Нийгмийн даатгалын хэлтэс (байцаагч, ажилтан) /цаашид “Нийгмийн даатгалын байгууллага” гэх/ нь харилцагч шимтгэл төлөгч байгууллагаас /цаашид “ажил олгогч” гэх/  Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хамтарсан “Маягт, журам батлах тухай” 246/А/245 дугаар тушаалаар баталсан З-НД-7, З-НД-8 маягтын дагуу ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сарын тайлан /цаашид “тайлан” гэх/ хүлээн авах, хянах, баталгаажуулах, мэдээллийн санд бүртгэх, тайлан хүлээн авахаас татгалзах, тайланд залруулга хийх, тайланд тавих шаардлагыг тодорхойлох харилцааг зохицууж байгаа болно.

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авах, хянах, баталгаажуулах журмыг батлах шаардлагатай байна.

 

Дээрх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх, тайлан гаргах журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална” гэж заасныг үндэслэн “Нийгмийн даатгалын  шимтгэл  төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ын төслийг Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран боловсрууллаа.

 

Журмын төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын  шимтгэл  төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах нөхцөл бүрдэж, Нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогч нэг мөр ойлголттой болох юм.

Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд нийгмийн даатгалын сангийн төсөв, улсын төсөвт нэмэлт санхүүжилт, шинээр ажлын байр хүний нөөц нэмэх  шаардлагагүй.   

“Нийгмийн даатгалын  шимтгэл  төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ын төсөлд санал өгөх бол khorolmaa@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

            Тушаалын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Тайлан хүлээн авах журмын төсөл
2 Төслийн танилцуулга
Дээш