“Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез,ортопед/-ний төлбөр олгох журам”, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Жишиг үнийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 168/457 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний жишиг үнийн жагсаалт”-ыг шинэчлэн батлах

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Журам батлах тухай” 74/116 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез,ортопед/-ний төлбөр олгох журам”, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Жишиг үнийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 168/457 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний жишиг үнийн жагсаалт”-ыг шинэчлэн батлах тушаалын төсөлд тус тус санал авч байна.

  “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зайлшгүй шаардлагаар мэргэжлийн /гэмтлийн/ эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ /протез,ортопед/-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийг баримтлан олгож болно. Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалтыг эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу хэрэгжилтийг хангах, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын төслийг шинэчлэн боловсрууллаа.  

 

Саналыг ХНХЯ-ны 314 тоот өрөөнд хулээн авах буюу undram@mlsp.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Утас:264624

 

 Хавралт хэсгээс тушаалын төслийг татаж авна уу.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Хавсралт файл
Гарчиг Татах
1 /протез,ортопед/-ний төлбөр олгох тушаал
Дээш