ТЕНДЕРИЙН УРИЛГА - БА2: Ховд, Дундговь, Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажил гүйцэтгэх

Огноо: 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр

Төслийн дугаар ба нэр: 3605/9191-МОН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: БА2: Ховд, Дундговь, Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажил гүйцэтгэх

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт /Улаанбаатарын цаг/

 

  1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээнүүдийн хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт тодорхойлсны дагуу нэг эсхүл хэд хэдэн гэрээний шалгаруулалтад оролцох боломжтой.
  3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд, Дундговь, Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын (цаашид “ажил” гэх) ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  4. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна. АХБ-ны худалдан авалтын дүрэм, журмыг баримтална.
  5. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

 

          Эрх бүхий нөхцөл

Улсын харьяалал, ашиг сонирхлын зөрчил, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байдал болон АХБ ба олон улсын хөгжлийн бусад байгууллагын хориг гэх зэргээр тендерт оролцогчийн эрх бүхий нөхцөл.

 

          Шүүхийн зарга ба маргаан

(Хэрэв байгаа бол) тендерт оролцогчийн оролцсон бүх зарга, арбитрын маргааныг тендерт оролцогчийн эсрэг шийдвэрлэгдэнэ хэмээн үзэх бөгөөд нийт дүн нь тендерт оролцогчийн нийт цэвэр хөрөнгийн 50 хувиас илүүгүй байна. Цэвэр хөрөнгийг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно.

 

          Санхүүгийн үзүүлэлт /2017, 2018, 2019 он/

Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь ашигтай байвал зохино.

 

          Барилгын ажлын жилийн дундаж борлуулалт /2018, 2019, 2020 он/

Сүүлийн 3 жилд хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь багц тус бүрээр дараах дүнтэй байна:

-          Багц 1: 3,730,000,000 (гурван тэрбум долоон зуун гучин сая) төгрөг

-          Багц 2: 3,820,000,000 (гурван тэрбум найман зуун хорин сая) төгрөг

-          Багц 3: 4,210,000,000 (дөрвөн тэрбум хоёр зуун арван сая) төгрөг

 

          Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага

Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн доод хэмжээ нь багц тус бүрээр дараах дүнтэй байна.

-          Багц 1: 2,238,000,000 (хоёр тэрбум хоёр зуун гучин найман сая) төгрөг

-          Багц 2: 2,292,000,000 (хоёр тэрбум хоёр зуун ерэн хоёр сая) төгрөг

-          Багц 3: 2,526,000,000 (хоёр тэрбум таван зуун хорин зургаан сая) төгрөг

Энэ дүнд энэ гэрээний урьдчилгаа төлбөрийг тооцохгүй.

 

          Төрөл ба хэмжээгээр ижил төстэй ажлын туршлага /2018, 2019, 2020 он/

Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй хоёроос доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь багц тус бүрээр дараах дүнгээс доошгүй байна:

-          Багц 1: 2,960,000,000 (хоёр тэрбум есөн зуун жаран сая) төгрөг

-          Багц 2: 3,049,000,000 (гурван тэрбум дөчин есөн сая) төгрөг

-          Багц 3: 3,367,000,000 (гурван тэрбум гурван зуун жаран долоон сая) төгрөг

Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг Зургаадугаар бүлэг (Тодорхойлолт ба бусад шаардлага)-т тодорхойлсны дагуу тухайн ажлын биет хэмжээ, онцлог чанар, иж бүрдэл, арга барил, технологи буюу бусад шинжид үндэслэн тодорхойлно.

·                Шаардлагатай тусгай зөвшөөрлийн нэр, дугаар

Тухайн барилгын угсралтын ажлыг Монгол улсад даган мөрдөж байгаа “ХБИргэдэд зориулсан барилга байгууламжийн хүртээмжтэй байдал” барилгын норм дүрэм болон холбогдох бусад дүрэм журам, стандарт, гарын авлагыг баримталж,  хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлгөөний хязгаарлалттай хүний ажиллаж, амьдарч, сурч боловсрох, нийгмийн харилцаанд тэгш хүртээмжтэй оролцоход зориулж саад бэрхшээлгүй орчин, орон зайг тооцон тусгаж тусгайлан боловсруулсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ.

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”- ын дагуу бол:

-          2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

-          2.1.1.* Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил

-          2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэт барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-9 давхар хүртэл/

-          2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

-          2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт (хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9)

-          2.2.3 Ариутгах татуургын гол  /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

-          2.2.4 Дулааны болон усан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

-          2.2.8 Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт

Эсвэл:

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 217 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”- ын дагуу бол:

 

-          БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

-          БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэт болон иж бүрэн цутгамал бүтээцэт барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

-          БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

-          БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

-          БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

-          БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулгүй дохиоллын системийн угсралт тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

-          БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

-          БА-3.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

-          БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт

5. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авч, ажлын өдрийн 09:30-12:30 and 14:00-17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.

 

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • БА2 дугаартай Ховд, Дундговь, Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажил гүйцэтгэх ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд 200,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийгP төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь бэлэн бусаар байна. Баримт бичгийг хилийн чандад хүргэх тохиолдол агаараар илгээх бөгөөд холбогдох зардлыг тендерт оролцогч хариуцна. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

 

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Хүлээн авагчийн дансны дугаар: 100900011897

Хүлээн авагч: ХБИОХ,ҮСайжруулах төсөл

Хүлээн авагчийн Регистрийн дугаар: 9917225

 

7. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10:30 цагт /Улаанбаатарын цаг/ урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, 1 дүгээр давхар,

procurement@pwdp.mn

+976-77335577

Дээш