ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СТРАТЕГИ

Хүний нөөцийн хөгжлийн эрхэм зорилго

Төрийн зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй боловсруулж, хэрэгжүүлэх, төрийн алба, өөрчлөлт шинэчлэлтэд зохицож чадах үнэт зүйлс, мэдлэг чадвар бүхий хүний нөөцийг төлөвшүүлэх.

Хүний нөөцийн хөгжлийн стратеги

Яамны хүний нөөцийн удирдлагын хүрээнд дэвшүүлж буй стратегийн зорилтууд:

Нэг. Ерөнхий чиг үүргийн яамны статусыг эрхэмлэсэн хүний нөөцийн  удирдлагын цогц механизмыг төлөвшүүлэх

  • Хүний нөөцийн  хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулан, батлуулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулалт, удирдлагаар хангах
  • Хүний нөөцийн асуудлаар гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээ авч байх

Хоёр.Төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх

  • Бүх шатны менежерүүд болон бусад албан тушаалтнуудад стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн менежмент, бодлогын дүн шинжилгээ, мониторинг үнэлгээ хийх зэрэг асуудлаар мэдлэг чадвар бий болгох арга хэмжээ авах, хэрэгжүүлэх болон төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах
  • Гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой дагаж мөрдөж буй эрх зүйн актуудыг боловсронгуй болгох талаар холбогдох субъектэд санал, дүгнэлт гаргаж өгөх

Гурав.Удирдах албан тушаалтнуудын манлайллын чадавхийг хөгжүүлэх

Манлайлал гэдэг нь шаардлагатай харилцааг тогтоож, ажилтнуудын эрч хүч, авъяасыг дайчлан, тодорхой үр дүнд чиглүүлэхийн зэрэгцээ төрийн албаны үнэт зүйлс, ёс зүйг хүндэтгэх чадвар юм.

  • Салбарынхаа хэмжээнд стратегийн түвшинд бодож сэтгэх, зорилгодоо хүрэх арга замыг зөв тодорхойлж чаддаг байх
  • Байгууллагын дотоод болон гадаад орчны хүрээнд үр бүтээлтэй ажлын харилцааг буй болгох
  • Бусадтай нөлөө бүхий ажлын харилцаа тогтоох, бусдыг уриалан дуудаж чаддаг байх
  • Өөрийн биеэр үлгэрлэн өөрийгөө дайчлан, шударгаар ажиллах, бусдад урам хайрлаж, зоригжуулж чаддаг байх
  • Бусдаар хүлээн зөвшөөрүүлж, үр дүнд хүрэх зэрэг гол чадварыг эзэмшсэн байх

Дөрөв. Менежерүүд Хүний нөөцийн удирдлагад “Өөрчлөлт” хийх зан үйлийн хандлагад тасралтгүй суралтцах, хэрэгжүүлэх

  • Менежерүүд “Хүний нөөцийн удирдлага”-ын чиглэлээр мэдлэг чадвараа хөгжүүлэх
  • Менежерүүд “Өөрчлөлтийн менежмент”-ийн чадавхиа сайжруулах
  • Хүний нөөцийн өөрчлөлтийн төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх

Тав.Яамны  зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх боловсон хүчний хэрэгцээг тодорхойлж, хангах

  • Холбогдох ажилтнуудад хүний нөөцийн стратеги төлөвлөлт хийх болон боловсон хүчний хэрэгцээг тодорхойлох чадавхи бий болгох
  • “Хүний нөөцийн стратеги төлөвлөгөө”-нд боловсон хүчний хэрэгцээг тодорхойлох болон хангах арга замыг тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Зургаа.Албан хаагчдыг хөгжүүлэх, карьер өсгөх стратеги хэрэгжүүлэх

  • Төрийн албан хаагчдыг шилж сонгох механизмыг боловсронгуй болгох
  • Ажилтнуудад байгаа нуугдмар нөөцийг илрүүлэх механизмбий болгох
  • Албан хаагчдыг өөрчлөн байршуулах, карьер өсгөх тогтолцоог бүрдүүлэх
  • Салбарын удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэх
  • Тухайн ажилтныг хөгжүүлэх хэрэгцээг байгууллагын тэргүүлэх чиглэл, өөрчлөлтөд уялдуулан тодорхойлох

Долоо.Хүний нөөцийг эрсдлийн удирдлагаар хангах

  • Эрсдлийн удирдлагын талаар холбогдох ажилтнууд мэдлэг чадвараа дээшлүүлэх
  • Төрийн албан хаагчийг тогтвортой, мэргэшсэн байх зарчим хангагдах механизм бүрдүүлэх
  • Мэргэшсэн, чадавхитай албан хаагчийг хадгалж үлдэх стратегийг сайжруулах
  • Албан хаагчдад хөрвөх, сэлгэх, нөхөн ажиллах, хавсарч ажиллах яадавхи бий болгох
  • Төрийн албан хаагчийг өөрчлөн байршуулах, илүүдлийг шийдвэрлэх бодлоготой байх
  • Хөдөлмөрийн дотоодын зах зээлээс оюуны өндөр чадавхитай иргэдийг сонгох механизм бүрдүүлэх

Найм.Яамыг “Суралцагч байгууллага” болгон өөрчилж төлөвшүүлэх

Суралцагч байгууллага гэдэг нь өөрийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд тасралтгүй суралцаж, суралцах шинэ арга барилыг идэвхтэй хэрэглэдэг байгууллагыг хэлнэ. 

Байгууллага суралцах гэдэг нь:

Байгууллага өөрчлөгдөн буй орчны хэрэгцээ шаардлагад нийцүүлэх байнга үйл ажиллагаагаа сайжруулахын зэрэгцээ түүнд эерэгээр нөлөөлж чаддаг байх үйл явц

Ажилтан бүрийн мэдлэг чадварын түвшин тасралтгүй дээшлэх үйл явц

  • Бүх шатны менежерүүд болон бусад албан тушаалтнуудад “Суралцагч байгууллага” болон “Өөрчлөлтийн удирдлага”-ын асуудлаар ойлголт, мэдлэг бий болгох
  • Яамыг “суралцагч яам” болгон төлөвшүүлэх “Өөрчлөлтийн удирдлага”-ыг хэрэгжүүлэх
  • Суралцагч байгууллагад шаардагддаг удирдагч, баг, бүлэг болон хувь хүний мэдлэг чадварыг хөгжүүлэх цогц механизм бүрдүүлэх

Ес.Нийт албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах иж бүрэн тогтолцоо бий болгох

  • Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах чадавхи бий болгох
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэх
  • 35-аас дээш насны төрийн албан хаагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлж, хангах арга хэмжээ авах
  • Олон улсын түвшинд Хүний нөөцийн менежер бэлтгэх механизмтай болох
  • Шинээр ажилд орох ажилтнуудад шаардлагатай стандартын мэдлэг чадвар эзэмшүүлэх, тогтолцоотой болох

Арав.Нийт албан хаагчдад шинэ зан үйлийн хандлагыг төлөвшүүлэх

  • Албан хаагчдад зан үйлийн хандлагын талаар орчин үеийн ойлголт мэдлэгийг бий болгох
  • Хүмүүс хоорондын харилцааг дэмжих, харилцан ойлголцох нөхцөл байдлыг бүрдүүлэх, хамтын ажиллагааны дэвшилттэй арга барил, арга хэрэгсэл бий болгох, хэрэгжүүлэх
  • Бүлэг, баг, хэсгийн хөгжлийг дэмжих арга хэрэгсэл бий болгох, хэрэгжүүлэх
  • Бүлгүүд болон хүмүүс хоорондын харилцааг идэвхжүүлэх, уур амьсгалыг эрүүлжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх арга хэрэгсэл бий болгох, хэрэгжүүлэх

Арван нэг. Төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах механизм төлөвшсөн байх

  • Төрийн албан хаагчийг материаллаг бааз, техник хэрэгслээр хангах төлөвлөгөөтэй байх
  • Ажлын байрны тохижилт, шинэчлэлтийг орчин үеийн оффисийн стандартын жишигт нийцүүлэн тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх
  • Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, нөөцийг яамны төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байх
  • Ажлын үр дүнгээр нэмэгдэл цалин хөлс, урамшуулал олгож байх журам баталж хэрэгжүүлэх
  • Цалин хөлс, урамшууллын системийг өрсөлдөх чадвартай болгох

Арван хоёр.Хүний нөөцийн удирдлагын асуудлаар гадаад, дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх

  • Төрийн албаны зөвлөлтэй хүний нөөцийн удирдлагын хөгжлийн асуудлаар хамтран ажиллах
  • Олон улсын байгууллага болон гадаад орнуудаас хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа авах
  • Олон улсын байгуулага болон гадаад орнуудад төрийн албан хаагчийг томилон ажиллуулах, сургаж хөгжүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Арван гурав.Хүний нөөцийн мэдээллийн иж бүрэн системтэй болох

  • Хүний нөөцийн мэдээллийн программыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх
  • Хүний нөөцийн судалгаа, түүнд тавих хянал ил тод байх
  • Хүний нөөцийн мэдээллийн нууцлалыг хамгаалах асуудлыг яамны дотоод журамд оруулж хэрэгжүүлэх
  • Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг орчин үеийн технологийн дагуу үүсгэж, ашиглаж, архивлах ажиллагааг боловсронгуй болгох
Дээш