Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Шинэ иргэншил Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллав
Шинэ иргэншил Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнер, тогооч, үсчин, Барилгын цахилгаанчин, Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтнаар сургалцагчдыг бэлтгэдэг. Тус сургуулийн төгсөгчдийн 66 хувь нь төгсөөд ажлын байран дээр гардаг байна. Мөн төрийн болон хувийн ААНБ-тай хамтран ажиллаж хичээл сургалтынхаа чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, чадваржуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа аж.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус сургуулийн захирал, багш нартай уулзах үеэр цаашдаа орчин үеийн мэдээллийн технологийн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх тал дээр жишиг сургууль болохоор ажиллаж байгаагаа онцлов. Ингэхдээ Их дээд сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтран хичээлийн хөтөлбөрөө боловсруулах зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн ажил олгогч ААНБ-уудтай хамтарч ажиллахаар төсөл, хөтөлбөрөө боловсруулж, танилцах шатанд явж байгаа юм байна.
Энэ үеэр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл болон бусад асуудлаар санал солилцсон юм.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж цахимаар сургалт явуулж байгаа бөгөөд www.mergejil.mn удирдлага мэдээллийн нэгдсэн системээс бусад мэдээ, мэдээллээ авдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран өнгөрсөн оны 10 дугаар сард дээрх удирдлага мэдээллийн нэгдсэн систем сайтыг нэвтрүүлсэн. Тус сайтаас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж болон Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв болон бусад мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Дээш