Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон Далайн бүсийн IV конгрессоос баталсан “Улаанбаатарын тунхаглал”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриатай Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо 2019 оны 07 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Энэ удаагийн конгресст бүс нутгийн 34, бусад тивээс 9 орны нийт 700 гаруй төлөөлөгч “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр хуралдсан.

Энэхүү бүсийн чуулганыг Монгол Улсад зохион байгуулснаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, НҮБ-ын Хөгжлийн  бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа бүс, дэлхий нийтийн хэмжээнд сурталчилсан чухал арга хэмжээ боллоо.

Конгрессоор хэлэлцсэн асуудлаар төлөөлөлчдийн батлан гаргасан “Улаанбаатарын тунхаглал”-ыг хавсралт хэсгээс татаж авна уу

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон Далайн бүсийн IV конгрессоос баталсан “Улаанбаатарын тунхаглал
Дээш