Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүйн “төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоол

Xөгжлийн бэрхшээлтэй иргэний xөдөлмөр эрхлэлтийн квотын системийн хувь хэмжээ, хэрэгжилт нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн 111 дүгээр зүйлээр зохицуулагдаж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1.-д 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.

            111.2.Аж ахуйн нэгж, байгуулага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.

            111.3.Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газраас тогтооно.

Энэхүү төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаануудад зарцуулагдаж байна.

Төлбөрийн хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоолоор баталсан. Хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүйн “төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоол
Дээш